Х.ГАНХУЯГ: “БАЯР” ГЭХ ӨДРҮҮД БЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ХУВЬД ААРХАЛ

admin@Rec.mn
2024/02/16

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үндэсний уламжлалт хоёр баяраар л урт хугацаанд амарч, бусад баярын өдрүүдээр ажлаа цалгардуулахгүй байх иргэдийн саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байсан. Тэгвэл тэрбээр эл асуудалд дахин байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Сар шинийн баяраа ажлын тав хоногт тэмдэглэх санал гаргаж байгаа. Бусад баяр гэгдэх тэмдгэлэлт өдрүүдийг хэрхэх тал дээр иргэд санал бодлоо илэрхийлээрэй

Амралтын хоногийг нэмэх нь зөвхөн олон хоног амрах асуудал биш бөгөөд гурван үндэслэл дээр тулгуурлаж ойлгох хэрэгтэй.

НЭГ: Ач холбогдол өгөх шаардлагагүй өөр улсын уламжлалт өдрүүдийг баяр мэт ойлгодог болсон өнөө цаг үед үндэсний соёлоо иргэдийн сэтгэлзүйд дархлаажуулах нь төрийн бодлого байх учиртай. Нэгдсэн улс хүчирхэгжиж дэлхий даяарчлагдаж эхэлснээс хойш #валентины_баяр#сүнсний_баяр#зул_сар#хар_баасан_гараг гэх мэт өдрүүд үндэсний үзэл суларсан улс орнуудад нөлөөлж чухал өдрүүдийнх нь нэг болсон. Төв азийн нүүдэлчдийн бүтээсэн түүх, дэлхийн Монголчуудын өв соёлд хамааралгүй гадны тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол өгөн дагаж давлагаалах нь үндэсний дархлаа сулрахад ч нөлөө үзүүлнэ. Бизнесийн байгууллагууд бол эдгээр өдрүүдэд хямдрал зарлаж байгаа нь менежмент.

ХОЁР: Эрх зүйт нийгэмд шилжсэнээс хойш улс орнууд хүний эрхийг хамгаалах зорилгоор зарим өдрүүдийг тэмдэглэсэн нь баяр гэсэн үг биш. Жишээ нь манай улсын хувьд 3-р сарын 08-нийг Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах тэмцлийн зорилгыг мартагдтал баярын өдөр болгосон. Бид ганцхан жилдд 20-иод баяр тэмдэглэж байна. Тэгэхээр олон тэмдэглэлд өдрүүдийг баяртай ялгаж салгах тал дээр анхаарах нь цаг үеийн шаардлага болжээ.

Гурав: Ер нь олон “БАЯР” гэх өдрүүд бэлтэй хүмүүсийн хувьд аархал, бэл муутай айлуудад хүндрэл болж байхыг ч үгүйсгэхгүй. Харин үндэсний томоохон баяраа онцлогт нь тааруулж ямар хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх, түүгээр дамжуулж эх оронч сэтгэлгээ, үндэсний соёл өв уламжлал, ураг садны хэлхээ холбоо, эцэг эхээ хүндэтгэх ёсон гээд бидний дархлаа болсон гол хоёр баяраа өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. Сар шинийн баярыг гурав хоногт тэмдэглэх нь хөдөө орон нутаг руу зорчиж золголт хийдэг залууст давчуу хугацаа мөн өндөр настан, ахмадуудад ачаалал ихсэх гээд амралтын хоногт өөрчлөлт оруулах шаардлага байгааг бид Луу жилийн босгон дээр харлаа шүү дээ" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр