МАЛЧДАДАА ТУСЛАХ, ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ АЯНЫГ УОК, ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАЛАА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/16

Улсын Онцгой Комисс (УОК)-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 

Тэрбээр "Улсын хэмжээнд малчдадаа дэмжих, туслах үндэсний аяныг Улсын онцгой комисс, Засгийн газраас зарлаж байна. Үүнд ААН, иргэд, төрийн бүхий л байгууллагууд хамтарч ажиллахыг хүсье.

Энэ хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: 

  1. Аймаг, сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах комисс томилж ажиллуулна. 
  2. Улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлнэ. 
  3. Цасанд боогдсон зам давааг гаргах ажлыг зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  4. Зудад нэрвэгдсэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.
  5. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, ААН-тэй байгуулна. 
  6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Мал эмнэлгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна. 
  7. Малчдыг эрүүл мэндийг тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана.
  8. Улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний автомашиныг сүүлийн үеийн туулах чадвартай, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр шинэчлэхэд есөн тэрбум төгрөгийг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. 
  9. Аймаг орон нутгийн удирдлагууд нутагтаа шаардлагатай нөөцийг нэмж бүрдүүлнэ. 
  10. Аймаг орон нутагт төсвөөс давсан орлогыг хаврын хохирлыг давахад зориулна. 
  11. Хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Импортоор орж ирж буй гурил тэжээл, овьёос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ. 
  12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа" хэмээн ярив. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31