Баянзүрх дүүргийн 29-р дүгээр хорооны Сэлбэ гол дагуух нам дор хэсэгт мөн л халиа тошин үүссэн нөхцөл байдалтай байна. Жил бүрийн өвөл, хавар халиа тошин, зунд үерийн эрсдэл үүсдэг энэ хэсэгт амьдарч буй айлуудад нүүх сануулан албан бичиг хүргүүлсэн ч үр дүнд хүрдэггүй аж. Уулын энгэр газар 15 айлын газар бэлдээд тог татаж, замыг түрж бэлдсэн ч энэ хэсгийн оршин суугчид нүүгээгүй хэвээр байна. Энэ хэсгийн айлуудын нэгээс бусад нь зөвшөөрөлтэй газар эзэмшиж байгаа айлууд аж.