ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАНД СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

admin@Rec.mn
2024/02/16

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын эхний 15 хоногт 12,665 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 590, зөрчлийн шинжтэй 9,927, зам тээврийн ослын шинжтэй 2,148 дуудлага, мэдээлэл шалгагдсан. 

Мөн хугацаанд нийт дуудлага мэдээлэл 2.6 буурсан үзүүлэлттэй байх боловч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн хугацаанд баяр ёслол, амралтын өдрүүдэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай тоо мэдээлэл, судалгаа байдаг бөгөөд ирэх сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан иргэд Та бүхэнд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: 

1.Архины зохисгүй хэрэглээг хязгаарлах. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн  хэрэглэснээс үүдэлтэй хариуцлагагүй, болчимгүй үйлдэл нь иргэн, гэр бүлд хэзээ ч мартагдахгүй харууслыг бий болгодогт анхаарч, хор уршгаас урьдчилан сэргийлэх,  

2.Гэр бүлийн жижиг маргаан, санал зөрөлдсөн асуудал, бухимдалыг дэвэргэхгүй, эвтэй аргаар шийдвэрлэж сурах, хэрэгтэй гэж үзсэн үедээ мэргэжлийн сэтгэл зүйчид /мэргэжлийн байгууллагад/ хандаж зөвлөгөө, тусламж авч байх, 

3.Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх болон анхаарал, халамжаар дутагдуулахгүй байхад онцгой анхаарах,

4.Ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Иргэд Танд зөвлөж байна. 

Хэрэв таны ойр тойрны тань хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлээрэй. Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд 24 цаг нээлттэй, үнэ төлбөргүй. 

/107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас/ 

Цагдаагийн байгууллага familycenter.mn, www.e-khutuch.mn,  цахим хуудасны чатпот-оор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болсон. Дээрх хаягаар орж хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, мөн гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдон мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах авах боломжтой. 

Хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр