Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн заал шатсан асуудлыг бид мэдээлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн спорт заал 2024.02.15-ны өдөр шатсан асуудлыг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Дээрх асуудлаас үүдэн ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй, галын дүгнэлт холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" гэлээ.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна