2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрийн цаг агаарын мэдээллийг танилцууллаа.
"Өнөөдөр Ховд аймгийн нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж, шороон шуурга шуурна.
Завхан аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрджээ.
Говь-Алтай, Увсын өмнөд Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-24 метрт хүрч, ширүүснэ.
Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна.
Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна.