Apple Pay, Paypal, Stripe зэрэг олон улсын цахим төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын цахим эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй болох юм. Иймд ЦХХХ-ны сайд Н.Учрал Apple компанийн Засгийн газрын харилцааг хариуцсан дэд ерөнхийлөгч Nick Gammon, Visa компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес зэрэг холбогдох талуудтай уулзалт хийлээ.
Уулзалтуудын үр дүнд “Apple pay” энэ оны 6 дугаар сард багтаан Монгол Улсад үйл ажиллагаагаа нэврүүлэхээр болсон төдийгүй Paypal, Stripe зэрэг шийдлүүдийг нэвтрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.