Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст өнөөдөр /2024.02.15/ 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаа тухай мэдээлэл орсон боловч төд удалгүй устгаж, энэ сарын 19-ний 09:00 цагт бүртгэл эхэлнэ гэж шинэчилжээ.
Энэ талаар боловсрролын үнэлгээний төвийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхлэх байсан ч элсэлтийн ерөнхий шалгалтад нэмэлт өөрчлөлт орох талаар боловсролын яамнаас мэдэгдсэн.
Тиймээс энэ сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулсан. Энэ сарын 19-ний 10:00 цагаас боловсролын үнэлгээний төвд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэх болно гэв.