АВТОМАШИНЫ “АЗЫН” ГЭХ ДУГААРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛСНААР 12,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГЫГ ТУСГАЙ САНД ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

admin@Rec.mn
2024/02/15

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлснээр одоогийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 төгрөгийн орлого төвлөрүүлж “Хүүхдийн төлөө санд”-д төвлөрүүлээд байна.

“Азын” гэх 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв.  

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам тээврийн яаманд 2 удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл, шалтгаан бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг бүрдүүлсэн билээ.  

Ингэснээр Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болов. Өнөөдрийн байдлаар азын гэх тодотголтой улсын дугааруудыг дуудлага худалдааг зохион байгуулж, 2021 онд 1998 ширхэг дугаарыг нийт 3,630,800,000 төгрөгөөр, 2022 онд 2172 ширхэг улсын дугаарыг 4,728,000,000 төгрөгөөр, 2023 онд 7796 ширхэг улсын дугаарыг 4,376,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, сүүлийн 3 жилийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн “Хүүхдийн төлөө санд”-д шилжүүлсэн байна.

Зардлын хяналтыг эрх бүхий байгууллага хянаж, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зориулахаар журамд тусгуулсан болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр