ЦАГДААД ДУУДЛАГА ӨГӨХӨД ТУХАЙН ИРГЭНИЙ ЗӨВШӨӨРЛӨӨР БАЙРШЛЫГ НЬ ТОГТООДОГ БОЛЛОО

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/14

Иргэд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг өгөхдөө тухайн хаяг байршлаа тодорхой хэлж мэдэхгүй үед цагдаагийн байгууллага байршлыг өөрсдөө тогтоож олдог болж байгаа юм байна.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр хэлэхдээ "Дуудлага мэдээлэл өгөөд хаяг байршлаа тодорхойлж чаддаггүй иргэдэд хэрхэн түргэн шуурхай очиж үйлчилгээ үзүүлэх вэ гээд гаднын орны туршлагыг судалж үзсэн. 

Тухайлбал Сингапур улсад дүрст дуудлагын үеэр тухайн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд хаяг, байршлын мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг. Ингэснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай очдог туршлага байсан юм. 

Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж, хэрэгжүүлэх боломжтой тул иргэд гамшиг, осол, гэмт хэрэг зөрчлийн, эмнэлгийн дуудлага мэдээлэл өгөх үед байршил тогтоох энэхүү туршлагыг нэвтрүүлээд байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлж хийсэн" гэлээ. 

Дуудлага өгч байгаа иргэн хаяг байршлаа тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага хүлээн авагчаас дүрст линк явуулж холбогдоно. Холбогдсоны дараа хаяг байршил өгөхийг зөвшөөрсөн эсэхийг нь асууна. "Тийм" гэсэн товчлуур дарсан тохиолдолд хаягийн байршил нь гарч ирэх юм байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын police.gov.mn сайтын өргөдөл гомдол хүлээн авах хэсгийг E-Mongolia системтэй холбосон байна. Өөрөөр хэлбэр иргэд E-Mongolia системээр нэвтэрч цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргах боломж нээгджээ.

Одоогийн байдлаар дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд холбогдох газарт нь шилжүүлсэн аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр