БАЙСХИЙГЭЭД Л ДАРГА НАР НЬ ХАХУУЛЬ, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРЭГТ ХОЛБОГДДОГ ННҮГ-ТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ

admin@Rec.mn
2024/02/14

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Э, ерөнхий нягтлан бодогч Х.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нэр бүхий компаниудтай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулж давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

УЛСАД ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ ХЭРЭГ

2022 онд  Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт хагас тэрбум төгрөгийн хохирол учруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэг”-гийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг.

Шүүгдэгч Ш.Одончимэг нь Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2012 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхжаргалтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг нь ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр нийт 562 сая 994 мянга 706 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт учруулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр