НИЙСЛЭЛИЙН ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗРУУДАД “ГАМШГИЙН ШАТ ТҮВШИН”-Г ТОГТООЛОО

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/14

Улаанбаатар хотын хэмжээнд 24 хорооны 33 байршилд болон нийслэлийн үерийн инженер хангамжийн байгууламж, Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн байдалтай байна. Энэ нь өнгөрсөн оны 7,8-р сард гэнэтийн, ус ихтэй аадар борооны давтамж их байснаас Сэлбэ гол дагуу үер буусан, 9-р сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон, 11,12 саруудад олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орсонтой холбоотой юм байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид шар усны үер буух нөхцөл байдал үүсч болзошгүй болоод байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулаад холбогдох албаны 284 ажилтан албан хаагч, 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон машин механизмын тусламжтайгаар 8460 м гаруй суваг шуудуу татах, 400 гаруй тонн мөсийг гаргаж тээвэрлэх, далан босгох ажлыг зохион байгуулсан байна. Халиа тошингийн улмаас есөн айл хашаандаа байх боломжгүй нөхцөл байдалтай болсноос долоон айл нь өөрсдөө нүүж 2 айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос гамшгийн шат түвшинг тогтоолоо. Мөн халиа тошинд өртсөн айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, мөсийг зөөж тээвэрлэх, түр далан босгох, суваг шуудуу татах, тог хаягдлыг цэвэрлэн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр