Архангай аймаг, Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн нутагт тус багаас сумруу чиглэлд зорчиж явсан автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 03:20 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу очиход 32 зорчигч, 9 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.