Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ)-ын тухай хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн зургаа хүртэлх сая төгрөгийн буцаан олголтыг авдаг. Мөн төрсөн болон үрчилсэн хүүхдийнхээ их дээд сургуулийн төлбөрийг төлсөн татвар төлөгч иргэн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл энэхүү буцаан олголтын хөнгөлөлт эдлэх хугацаа дуусахад ердөө нэг хоног үлдээд байна. ХХОАТ-ын тайлангийн хүсэлтийг татварын байгууллага нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 15 хүртэл хүлээн авдаг.
Хэрэв та дээрх хөнгөлөлт эдлэх бол цахим татварын систем e-tax.mn хаяг руу нэр, нууц үгээ хийн, тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдэгт холбогдох мэдээллийг хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхжих юм.