ТАНИЛЦ: ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР БОЛОХ ТОГЛОЛТУУД

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/13

Жилийн хамгийн романтик уур амьсгалтай өдрүүдийн нэг буюу Гэгээн Валентины баяр маргааш болно. Тус баяраар хосууд нэгэндээ үнэнч хайр сэтгэлээ илэрхийлж, сэтгэл догдлом өдрийг өнгөрүүлэхийг хүсдэг бол ганц бие хүмүүсийн хувьд харж явдаг нэгэндээ сэтгэлээ илчилж, зоригтой алхам хийх чухал боломжуудын нэг билээ.

Тэгвэл энэ жилийн гэгээн хайрын өдрүүдээр ямар үйл ажиллагаа, тоглолтууд төлөвлөгдсөнийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

BE MY VALENTINE

Номинталст хамтлагийн дуучин Хаянаа, Дээгий нарын “Be My Valentine” тоглолт Omni club-т 2 сарын 14-ны 21:00 цагт болно. Уг тоглолтод Хаянаа, Дээгий нар 18 дуу, Guys  хамтлагийн дуучин Уугий 5 дуу, Mr.Dogs хамтлаг 5 дуу, Агиймаа 3 дуу дуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ тэдний супер хит Чамайг санахдаа, Дурлаж бичсэн шүлэг зэрэгдуунуудыг зохиосон Гитарчин, ая зохиогч Өөжгий өөрийн зохион дуунуудыг дуулуулахыг хориглоод байгаа тул тэд тоглолт дээрээ шүлэг унших уу гэсэн явган хошигнол ч гараад буй. Ямартаа ч тэдний тоглолт цуцлагдахгүй, болох хэвээрээ байна. Тоглолтын тасалбар 89000₮.

BAYARTSETSEG'S SPECIAL NIGHT

Гэгээн хайрын валентины өдрөөр уянгалаг хоолойт дуучин Баярцэцэгийн “Bayartsetseg's Special Night” тоглолт Metro club-ын 2-р давхарт байрлах National Amusement Park-д ганц удаа болно. Тэрээр сонсогчдын зүрх сэтгэлийн догдлуулсан 12 дуугаа өргөн барих юм байна. Мөн тоглолтод урилгаар RecOn, Anuri  нар оролцоно. Тасалбараа урьдчилдж захиалбал 49900, тухайн өдрөө үүднээс авбал 69900 төгрөгийн үнэтэй байх юм байна.

"LOVE" VALENTINE CONCERT

Залуу уран бүтээлчдийн хамтарсан “LOVE” Valentine concert Корпрэйт конвеншн цэнтрт 19:00 цагт болно. Music producing Ermuun ХХК-ийн зохион байгуулж буй уг тоглолтод Vandebo, Gangbay, Davaidasha, Roockie, AM-C, Baatarfly, Sash, 290, Shuwu, DJ Layla, Sekstsagaanbogd нар оролцоно. Энгийн тасалбар 59900₮, хос тасалбар 100000₮.

FREEZONE - LIVE MUSIC CONCERT

1998 онд үүсгэн байгуулагдаж залуусыг байлдан дагуулж байсанFreezone хамтлаг 02 сарын 14-нд 19:00 цагаас Crocus Event Hall-д амьд хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар BRB agency ажиллаж байна. Тоглолт нь 1-р давхартаа босоо хэлбэрээр зохион байгуулагдах ба 2-р давхарт суугаа ширээтэй хэлбэрээр болох ба VIP тасалбар нь 4, 6, 8 хүний суудалтайгаар төлөвлөгдсөн. Энгийн тасалбарын үнэ 79000₮. Тоглолтод урилгаар оролцох зочин артистуудын нэрсийг одоогоор нууцалсаар байна.

SYMPHONY CHOIJOO & A-SOUND CONCERT

Уянгын дууны томоохон төлөөлөл Чойжоо энэ жил A-Sound  болон симфони оркестртэй хамтран Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт амьд тоглох гэж байна. Гэгээн хайрын баярын өдрөөр 19:00-22:00 цаг хүртэл нийт 3 цагийн турш үргэлжлэх энэхүү тоглолтыг Blackbox production, CGI нар зохион байгуулж буй бол Анир поп оркестр удирдаачаар Б.Алтанхуяг, тайзны ерөнхий зураачаар Д.Лхагвадорж буюу Jojo, нар ажиллана. Тасалбарын үнэ 200000₮.

PLAYOFFS 2023-2024

Монголын сангасн бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. 2 сарын 14-ны гэгээн хайрын өдрөөр

18:10 Хасын хүлэгүүд – Улаанбаатар амазонс /woman’s final game 3/

20:40 Хасын хүлэгүүд – Эрдэнэт майнерс /semifinal game 2/ тоглолтууд болно. Суудал бүр өөр үнэтэй.


 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр