ГАЗ АШИГЛАДАГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХИЙСЭН ШАЛГАЛТААР 3441 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/13

Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг  улсын хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчлийг илрүүлжээ. Үүнээс 835 зөрчил буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулсан бол бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Шалгалтаар хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй, хугацаа дууссан, шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй, хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй, хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болоод галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 17.2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр