НИЙСЛЭЛИЙН 22 ХОРООНЫ 33 БАЙРШИЛД ХАЛИА ТОШИН ҮҮСЧЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/13

Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүсчээ. 

Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан байна. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 11 цагийн өмнө
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 18 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
УЛААНБААТАРТ -14 ХЭМ ХҮЙТЭН 2025/01/31
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ч.ГАНХУЯГ НАРТ ТОРГОХ ЯЛ ОНООСОН АНХАН ШАТН… 2025/01/30
ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР 1000 ТӨГРӨГӨӨР ӨДӨРТ ДӨРВӨН У… 2025/01/30
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30