Өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-нд зам тээврийн 378 осол бүртгэгдэж, нэг хүн амь насаа алдаж, 19 хүн бэртэж гэмтжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 тохиолдол бүртгэгджээ.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцож, өөрийгөө болон өрөөл бусдыг аюул ослоос сэргийлнэ үү.