ОРОН НУТГИЙН ЗАМД ҮҮССЭН ХУНГАР ЦАСЫГ ХАРИУЦСАН КОМПАНИУД ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/13

2024.02.12-ны ѳдрийн 23:30 минутын байдлаар Завхан, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Хархорин, Эрдэнэсант, Төв аймгийн нутгаар цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын нутгаар хялмаатай, явган шуургатай байна.

Улаанбаатар хотруу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихэссэн.
Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • А14 дугаартай Ховд-Манхан-Улсын хил чиглэлийн 195-200км, 201-205км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдер, ачигчаар цэвэрлэж байна. А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлд Хашаатын даваанд хэсэгчлэн шуурч хунгарласан цасыг ИТА 1, механизмчин 1, замчин 4 бүрэлдэхүүнтэй цэвэрлэн ажиллаж байна. /᠌Ховд АЗЗА ТӨХК/
  • А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн 45-70км хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг автогрейдер, авто ачигчаар цэвэрлэж байна. /Архангай-АЗЗА ТӨХК/
  • А0601 дугаартай Хархорин-Элсэнтасархай чиглэлийн 286-308км хооронд хэсэгчлэн хунгарласан цасыг автогрейдер, 357-348км хооронд ачигчаар цэвэрлэж байна. /Хархорин-АЗЗА ТӨХК/
  • А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 37 дах км-т, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 12 дах км-т цас хунгарлаж нарийссан хэсгийг автогрейдрээр цэвэрлэж байна. /Дундговь авто зам ХХК/
  • А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 179.5-180.6км хооронд зорчих хэсгийн цасыг автогрейдрээр цэвэрлэж байна. /АЗММ ХХК/
  • А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 210-260км-ийн хооронд хэсэгчилэн гөлөөн үүсээд байна. ИТА-1, жолооч-1, ачигч-1 бүрэлдэхүүнтэй, 210-218км хооронд ИТА-1, цасны машин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. /Эрдэнэсант АЗЗА ТӨХК/
  • А0306 дугаартай Өлгий-Цагааннуур -Улсын хил чиглэлийн Зээгтийн даваанд ачигч-2 бүрэлдэхүүнтэйгээр хунгарласан цасыг цэвэрлэн ажиллаж байна. /Жол ХХК/
  • А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны 252 км-т 200м газар шуурсан, 259 км-т цас хунгарлаж нэг урсгалтай болсон байна. Солонготын давааны шуурхай ажлын хэсэг мастер-1, оператор-2, жолооч-2, замчин-8, цас буудагч машин-1, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. /Завхан АЗЗА ТӨХК/
  • А0103 дугаартай Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын 554-555км, 604-605 км хэсэгчлэн гөлөөн үүссэн хэсэгт ИТА-1, замчин-5 хүний бүрэлдэхүүнтэй давс цацаж байна. /Борхойн зам ХХК/

Жолооч, тээвэрчид та бүхэн үзэгдэх орчин хязгаарлагдсан, халтиргаа гулгаа үүссэн нөхцөлд хурдаа тохируулан аюулгүй байдлаа бүрэн хангаж хөдөлгөөнд оролцоно уу.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр