Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1,205 урт метр төмөр бетон гүүрэнд их засвар хийгдэхээр болжээ.
Тодруулбал Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийх бол Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1,205 у/метр гүүрийг засварлах аж.