2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй 34.4 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.
Төсвийн хэмнэлтийн хүрээнд тэсэлгээ, ачилт зэрэг 17 нэр төрлийн уулын ажлын зардлыг бууруулснаар 2023 онд 363.2 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.
Харин 2024 оны хоёдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 307.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 2,3 сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.