Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага хүмүүжигчдийг ар гэртэйгээ цахимаар уулзах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Цахим уулзалт”-ын өрөөг шинээр тохижуулж, ашиглалтад оруулжээ.
Тус өрөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цахим уулзалт зохион байгуулах журам”, "Цахим уулзалтын өрөөнд тавигдах ерөнхий шаардлага"-ын дагуу шинээр засварласан байна.
Ингэснээр алслагдсан газар, сум, орон нутагт амьдардаг, түр хугацааны уулзалтаар ирэх боломжгүй хүмүүжигчдийн гэр бүлийн гишүүдийг цахимаар уулзуулах нөхцөлийг бүрдүүллээ.