ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРЫГ ҮЗЭХЭЭР ГАДААД, ДОТООДЫН 8475 ЖУУЛЧИН ЗОРИН ИРЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/06

“Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймагт амралтын өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ удаагийн баяр 25 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жилийнхийг "16 түмэн тэмээний баяр" нэрийн дор зохион байгуулагдсан юм.

“Түмэн тэмээний баяр"-т долоон аймгийн 20 гаруй сумын тэмээчин 400 гаруй тэмээтэйгээ, дотоодын 8500, гадаадын 120 гаруй жуулчин, зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Баярын хүрээнд шилмэл ингэ, буур, тэмээтэй сайхан хос, ат, тайлаг, торомны уралдаан, богино зайн уралдаан, буухиа тэмцээн, тэмээн поло зэрэг уралдааныг зохион байгуулсан юм.

Энэ үеэр "Ингэний айргийн баяр-2024" үзэсгэлэн худалдааг гаргаж, 15 сумын үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцон, нийт 202.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
НҮБ-аас 2024 оныг тэмээг хамгаалах олон улсын тэмээн овогтын жил болгон зарлаад байгаа юм. Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолуулснаас гуравны нэг нь Өмнөговь аймагт байна. 

Дэлхий дээр нийт тэмээний 90 хувь ганц бөхт, 10 хувь хоёр бөхт тэмээ эзэлдэг. Тэгвэл дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс бөгөөд улсынхаа хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг юм. Өмнөговь аймгийн тэмээн сүрэг 160 мянга буюу 16 түмд хүрсэн тул энэ жил тэмээний баяраа “16 Түмэн тэмээний баяр” хэмээн нэрийджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр