Гал түймэрт өртсөн орон сууцны барилгуудыг цаашид ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг гаргахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин эдгээр орон сууцны оршин суучдын тухайд түрээсийн байруудад амьдарч байгаа.
Иргэд өөрсдийн байртайгаа дүйцэхүйц 1-3 өрөө, тавилгатай байрыг өөрсдөө олж түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг төрөөс хариуцан 9 сарын 20 хүртэл төлөхөөр шийдвэрлэсэн юм. Нэг айлын түрээсийн төлбөрт сард дунджаар 2'200'000-3'500'000 төгрөгийг төлж байна.