Д.ӨЛЗИЙ-ОРШИХ VS Т.ДЭЛГЭРМӨРӨН

admin@Rec.mn
2024/02/06

Гитарчин Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуугаа А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн хоёроор дуулуулахгүй хэмээн мэдэгдээд байгаа. Тодруулбал тэрбээр, өөрийн цахим хуудастаа "Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та 2 дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хориглож байгаа шүү. Өнөө маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх" хэмээн Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваад хаяглан бичжээ.

Харин А.Хаянхярваа хариуд нь “Саяхан даа, бие даасан тоглолтоо хийх гээд миний дүү ахынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрхийг өгье гээд тохиролцоод гар бариад бөөн юм болсондоо” гэсэн юм.

Гитарчин Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагийн дуулсан “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа" зэрэг хит дуунуудыг зохиосон байдаг.

Тэгвэл "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хариу тайлбар хийжээ. Тэрбээр,

"Өөжгий ахын минь түмэн зөв шүү дээ. Дэлхий даяараа дуу бүтээгчдийн эрхийг хамгаалж хувь хүртээж байхад, манай улс гэхээрээ яагаад дандаа нэгнээ дэмжиж болдоггүй юм. Ахын минь түмэн зөв.

Гэхдээ 20 жилийн өмнө бол ийм дүрэм журам, хууль байсангүй болохоор дуу бүтээгчдийнхээ зохиож өгсөн дууг хит болгох гэж чармайсан дуучдынхаа түүх цаг хугацаа, хөдөлмөрийн хөлсийг, тэр тусмаа тоглолт бүртээ үнэ төлбөргүй дуулуулж явсан гоё нөхөрлөлөө бид хайрлан хамгаалж, ганц ая зохиогч биш яруу найрагчтайгаа гурвалсан гэрээ хийж хувь тохирох учиртай болохоос амьдарч дуулсан хүний хувь заяаг тэгж ч дураараа хориглох нь арай түргэдэж байгаа хэрэг болов уу гэж өчүүхэн би бодно.

Биднийг бид биш сонсогч олон минь алдаршуулсан байдаг болохоор нэгэн биеийн үзэл бодлыг нийтийн эрх ашгийн төлөө сэтгэж хууль дүрэм батлагдтал хувь хувьдаа тайван амгалан амьдарцгаая аа.

Ээд дээ, нэг юм дуулна даа, дуулна. Гарцаагүй" гэжээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр