"ТЭНҮҮН-ОГОО" ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГ ХОРИХ АНГИАС ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/05

Нийтийн тээврийн бааз шинэчлэлийн идээ бээрийг илчилсэн "Ногоон автобусны" гэх хэргээр шалгагдан, хоригдож буй "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг хорих ангиас ил захидал илгээжээ.Түүний захилдыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"А.Ганхуяг намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны 10 дугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид 4 сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улс төрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэт нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, мэдээлийн бухий л сувгаар хангалтай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дууссан тул унэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Би 2001 оноос такси болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж эхлэсэн. 2006 онд “ТЭНYYН ОГОО ХХК”-ийг байгуулан нийтийн тээврийн салбарт тасралтгүй 23 жил уйгагуй зүтгэсний үр дүнд энэ салбартаа тэргүүлж олон улсын стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээ бүхий анхны компани болсон гэдгийг онцлон дурьдахыг хүсэж байна.

 2022 оны 09 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээвэрт парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн автобус тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад манай бааз дээр Ерөнхий сайд Д. Амарбаясгалан сайд Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нар ирээд бидний бүтээн байгуулалттай танилцаад сайшаан магтаж, төр, хувийн хэвшлийн консорциум байгуулж ажиллах талаар яригдсан.

 Нийспэл хотод 2009 онд Солонгосын Дэү шинэ автобуснууд орж ирсэнээс хойш парк шинэчлэл хийгдээгүй 14 жил болсон ба хамгийн урт удаан хугацаанд үйлчилгээнд явсан Дэү автобусуудыг дахин сонгож худалдан авахаар шийдвэрлэсэн нь Солонгосын Дэү автобусны чанарт итгэснийх биз. Гэтэл үйлдвэрлэгч буюу Солонгосын Дэү компани нь захиалагчийг, Монгол Улсыг, ард түмнийг гутаан доромжилж шаардлага хангахгуй автобусуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаараа хохирч байгаад маш их харамсаж байна.

Түүнчлэн энэ ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтан албан хаагч, улс төрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд илтэд гутаан доромжлох хор уршигтай нөхцлийг бүрдүүлсэнд Солонгосын Дэү компанид үнэхээр гомдолтой байна. Энэхүү хэргийг ногоон автобус цавчаа ногоон" гэх нэрэн дор хэт улс төржүүлсэн сэдэв болгон миний компани, ажилчдын хийж бүтээснийг үгүйсгэн харлуулж байгааг харахад хүнд байна. Гэтэл би ямар ч улс төрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй, анхнаасаа бизнесийн салбарт ажиллаж ирсэн учраас улс төрийн талаар ойлголт байхгүй, энэ салбарын хүмүүстэй дотно харилцаанд огт орж байгаагүй.

 Миний зугээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй, эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг. Сайдын зүгээс улс эх орондоо хэрэгтэй түүхэнд үлдэх онцгой ажил хийж байгаа учраас ажлынхаа ач хопбогдлыг ойлгож, хариуцлагатай цаг хугацаандаа ажиллахыг сануулж анхааруулж байсан. Мөрдөн байцаалтын үеэр Ж.Сүхбаатар сайдтай заавал холбох гэж шахаад түүнд өгсөн, өгөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй байхад "ингээд хэлчихээ, тэгвэл таныг гаргая л даа" гэж тулгаж шаардаад байсан нь эрүү шүүлт гэx үү, дарамт cүрдүүлэг гэx үү үнэхээр хүнд байсан. Миний бие автобус худалдан авах ажиллагаанд хууль бусаар нөлөөлөөгүй, харин ч нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхэд чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг хичээсэн. Автобуснуудыг үйлдвэрлэсэн газар, тодорхой компани байхгүй мэтээр бичээд байгаа нь ор үндэсгүй худлаа гутгэлэг беөгөөд бид үйлдвэр дээр нь очоод нэвтруулэг хуртэл хийлгэсэн нь телевизээр гарсанаас гадна одоо ч үзэхэд интернэтэд бэлэн байгаа Солонгосын Дэү компани нь бүх эд ангиудыг Солонгост үйлдвэрлэдэг, Вьетнам улсад зөвхөн угсардаг гэж тайлбарлаад Солонгос, Вьетнам дахь үйпдвэр, агуулахаа үзүүлж, Вьетнам дахь үйлдвэртээ загвар автобусыг бидэнд танилцуулсан ба бидний үзэж танилцсанаас шал өөр автобус нийлүүлэгдсэн байсан.

Намайг гэрээнд заасан шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэж буруутгахдаа яагаад үйлдвэрлэгч биш гэдгийг анхаарч авч үзэхгуй байгааг би огт ойлгохгуй байгаа. Хэвлэл мэдээллээр хуучин гэж шуугиулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй.  Тухайн автобуснууд нь шинээр үйлдвэрлэгдсэн боловч үйлдвэрлэлийн бус аргаар үйлдвэрлэгдсэнийг ирсэн хойно нь мэдэж алдааг засварлуулах, дахин үйлдвэрлүүлэх боломжтой байсан боловч намайг цагдан хорисоор байсан тул юу ч хийж чадахгүй байна. Солонгос компани доголдолтой автобус нийлүүлсэн атлаа шинэ автобус, бид ингэж л хийдэг мэтээр биднийг доромжилж байгааг гэрээний үүргээ огт биелүүлээгуй гэж дүгнэж байна. Монголын стандарт бидэнд хамаагүй гэх боловч олон улсын жишиг стандартаар хийгээгүй, зарим зүйлийг гар аргаар угсарсан, энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй, үзэмжийн талаас нь доголдлыг арилгаж өгнө, танай улс автобус үйлдвэрлэдэгүй байж яаж дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна гэх зэргээр хандаж байгаа нь биднийг үл ойшоож байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл Монголын хуулийн байгууллагыг доромжилж байгаа тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож тэднээс хохирлыг гаргуулах шаардлагатай.

Түүнчлэн хариуцсан том ажлаа бүрэн чанартай хийж чадалгүй олон хүнийг бухимдуулж зовоосондоо уучлал хүсье. Эцэст нь улс төрийн элдэв захиалгат нөлөөлөлгүй, дуулиан шуугианы золиос бололгүйгээр иргэнийхээ хувиар хуулийн дагуу шударгаар мөрдүүлж шүүлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн А.Ганхуяг 2024.01.31" хэмээсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18