Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуугаа А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн хоёроор дуулуулахгүй хэмээн мэдэгджээ.
Тодруулбал тэрээр өөрийн цахим хуудастаа "Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та 2 дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хориглож байгаа шүү. Өнөө маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх" хэмээн Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваад хаяглан бичжээ.
Харин А.Хаянхярваа хариуд нь “Саяхан даа, бие даасан тоглолтоо хийх гээд миний дүү ахынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрхийг өгье гээд тохиролцоод гар бариад бөөн юм болсондоо” гэжээ.
Гитарчин Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагийн дуулсан “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа" зэрэг хит дуунуудыг зохиосон байдаг.
Мөн тэрээр Хайрласан сэтгэл, Хайрын бурхан дуунуудаа МУГЖ, поп дива Б.Сарантуяагаас авах бололтой. Тодруулбал, “... бурхан мурхантай холбоотой бас бус дууныхаа аяыг нэг том дуучнаас татаж авах гэжийнэ” гэжээ.