Б.ГҮНСЭЛ: Г.ГАНХӨЛӨГ, Б.БИЛГҮҮН НАРЫН ЗОРЧИХ БҮСИЙГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХ АСУУДЛЫГ ПРОКУРОР ХЯНАЖ БАЙНА

admin@Rec.mn
2024/02/03

“No double standart”, “No war” хөдөлгөөнийхөнд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оноож, цахим гав зүүсэнтэй холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд их гарах болов. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэлээс  тодрууллаа.

Иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт шүүхээс  зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Харин Л.Ганхөлөгийг оршин суугаа газраас нь өөр газарт ял эдлүүлсэн, гэртээ очиж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Үнэхээр тийм явдал болон юм уу?

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суугаа газраасаа гарахыг нь хориглож шийдвэрлэсэн.

Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Э.Одбаяр, Ц.Чинбат нар нь Сүхбаатар дүүрэгт, Б.Билгүүн нь Баянзүрх дүүрэгт, Л.Ганхөлөг нь Баянгол дүүрэгт байнга оршин суух хаягтай байсан тул шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх газрыг оршин сууж байгаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээр тус тус тогтоосон байдаг.

Тус шүүхийн шийдвэр 2023 оны дөрөвдүгээр сарын 26-наас хүчин төгөлдөр болсон ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр НШШГГ-т хүргүүлж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн.

Харин Л.Ганхөлөг, Б.Билгүүн нар шүүхийн шийтгэх тогтоолд заасан зорчих бүсийг Сүхбаатар дүүрэгт шилжүүлж, өөрчлүүлэх өнгөрсөн баасан гарагт НШШГГ-т гаргасан.

Тодруулбал, Л.Ганхөлөг, Б.Билгүүн нарын иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаяг нь Баянгол, Баянзүрх дүүрэгт боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох явцад буюу 2023 оны гуравдугаар сараас эхлэн Сүхбаатар дүүрэгт орон сууц түрээслэн амьдрах болсон байна. Улмаар уг үндэслэлээр зорчих бүсээ өөрчлүүлж, тус дүүрэгт ял эдлэх хүсэлтийг гаргаад байгаа юм.

 Тэдний гаргасан зорчих бүсийг өөрчлөх эсэх асуудлыг одоо прокурор хянаж байна.

Олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэлд Л.Ганхөлөг нь прокурорт хүсэлт гаргасан, прокурор нь ажилдаа ирсэнгүй гэсэн байсан?          

Энэ нь ташаа мэдээлэл. Л.Ганхөлөгөөс прокурорт хүсэлт гаргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай хүсэлтийг эхлээд шийдвэр гүйцэтгэгчид гаргадаг. Дараа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тухайн хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг прокурорт хүргүүлж шийдвэрлүүлдэг.

НШШГГ-аас өнгөрсөн баасан гарагт  Б.Билгүүний зорчих бүсийг өөрчлөх тухай саналыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт, Л.Ганхөлөгийн зорчих бүсийг өөрчлөх тухай саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт тус тус ирүүлсэн байна.

Хуульд ялтны гэр бүлийн байдалд өөрчлөлт орсон, санхүүгийн чадавх, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас байнга оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай болсон, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр орон сууц, хашаа байшин худалдан авсан, өөр байгууллагад шилжин ажиллах, шилжин суралцах шаардлагатай болсон, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болсон зэрэг шалтгааны улмаас шүүхээс анхлан тогтоосон газарт ял эдлүүлэх боломжгүй болсон бол ялтны зорчих бүсийг өөрчилж болно гэж заасан.

            Прокуророос холбогдох баримт материалыг хянаж, Л.Ганхөлөг, Б.Билгүүн нарын зорчих бүсээ өөрчлүүлэх тухай хүсэлт нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарах эсэхийг  тав хоногт багтаан шийдвэрлэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр