​Ц.МӨНХ-ЭРДЭНЭ: ХЭНЭЭС Ч АЙХГҮЙ ҮНЭНИЙГ ХЭЛНЭ

admin@Rec.mn
2024/02/03

Сүүлийн үед МХБХ-ны асуудал ихээр яригдах болсон. Учир нь хөл бөмбөгийн клубүүд нэрээ татан дахин тоглохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч асан, Төв азарга клубийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Анх яагаад өөрийн цахим хуудсанд хөл бөмбөгийн холбооны талаарх мэдээллийг байршуулсан вэ.

Би хөл бөмбөгийн спортоор хичээллээд 20 гаруй жил болж байна. Намайг хүүхэд байхад л энэ спортын хөгжил ийм байсан. Одоо тэр цагаасаа үсрэнгүй хөгжих хугацаа аль хэзээний өнгөрсөн байна. Мөн энэ талаар яагаад цахим хуудсандаа нийтлэх болсон хувийн болон хувьсгалын маш олон шалтгаанууд байгаа.

Хөл бөмбөгийн холбооноос танд сахилгын шийтгэл оноож байгаа гэсэн. Ямар шатгаанаар сахилгын шийтгэл өгсөн бэ?

Гурван хоногийн өмнө Хөл бөмбөгийн холбооноос надруу холбогдсон. Ерөөсөө л 14 цагаас сахилгын хорооны хуралтай гээд 2 цагийн өмнө ирээрэй гэсэн. Би ажил амьдралгүй хүн биш. Тийм аймар дээрэнгүй, хүний эрхийн наад талын мэдрэмж байхгүй. Өмнөх өдөр нь холбоо бариад, ярьж болно. Тэгээд яагаад намайг дуудаж байгаа юм бол гээд асуусан. Миний оруулсан нийтлэл, сэтгэгдлийг маань битүү хуулаад баримт болгоод авчихсан байсан. Монголын хөлбөмбөгийн холбоо хувь хүний бичсэн нийтлэлийг хараад ажлаа явуулдаг юмуу! Тэр байгууллага ШҮҮХ, ЦАГДАА ПРОКУРОР юмуу!  Хувь хүний нийтлэлийг хараад хүн гүтгэсэн гэж хөл бөмбөгийн холбоо үзсэн.

Яагаад Монголын хөл бөмбөгийн холбоо нураасай гэж бичсэн бэ?

2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Хангарьд” клуб яг өөрийнхөө албан ёсны хуудаснаасаа манайх орох боломжгүй боллоо гэх мэдээллийг өгсөн. Одоо УБ-СИТИ тоглохгүй боллоо. Яагаад багууд байхгүй болоод байгаа юм.  Санхүүжилтгүй, холбоо нь ажлаа хийхгүй байна. Дээд лиг нь үзэгчгүй болохоор дээд лигийн багууд нэг төгрөгийн ч орлогогүй байгаа байхгүй юу!

Клуб лицензжүүлэх хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг гэж ярьдаг ч гэсэн би тийм зүйл харж байгаагүй. Өгдөг өгдөггүйг тухайн клуб өөрсдөө л мэдэх байх. Гэхдээ миний мэдэхийн нэг ч төгрөгийн орлогогүй мөн  үзэгч байхгүй. Ийм лиг дээр оршин тогтноход маш хэцүү.

Өөрийн цахим хуудсандаа нийтлэл оруулснаас болж ажлаасаа гарах шаардлагатай болсон. Мөн хувийн орон зайд чинь халдсан гэх мэдээллийг анх уулзахад өгч байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлавал?

“Клубүүд чинь байхгүй болоод байна. Хөл бөмбөгөө хөгжүүлээд өгөөч холбоо минь ээ гуйж байна” гэсэн байдлаар би бичсэн. Тэр нийтлэл нь тодорхой хэмжээний хандалт аваад хүмүүс шэйрлээд эхэлсэн.  Гэтэл МХБХ-ны ЕНБД н.Тэрбаатар гэдэг хүн манай байгууллага руу залгасан. Ийм байж болдог юм уу? 90-ээд он_ 2000-аад он юм уу? Би хувийнхаа фэйсбүүк дээр юу гэж ч солиорч болох л байхгүй юу. Гэхдээ би хэн нэгнийг доромжлоогүй гүтгээгүй. Зөвхөн хөл бөмбөгөө хөгжүүлээч гэсний төлөө манай байгууллагын захирал руу залгаж, газрын захиралд нөлөөлсөн. Би “Улаанбаатар залуучуудын наадам зохион байгуулах хороо” гэдэг газар ажиллаж байсан. 8 сард олон төрөлт тэмцээн Монголд анх удаа зохиогдох гэж байна. Тодорхой хэмжээний энэ нь бол миний мөрөөдлийн ажил байсан. Маш сайхан хамт олонтой ажиллаад явж байтал бүх зүйл буруугаар эргэсэн. Хүний ажил амьдралд нь шууд нөлөөлөөд эхэлдэг юм байна лээ. Үүнээс болоод надад хоёрхон сонголт гарч ирсэн. Би зүгээр л энэ 8 сар, наадмыг өнгөртөл чимээгүй амаа таглаад суух. Эсвэл би ажлаасаа гараад чөлөөтэй үгээ илэрхийлэх ийм л 2 сонголт надад үлдсэн. Би үнэнийг сонгож 2 дахь сонголтоо хийсэн. Одоо болтол ажилгүй явж байна. Хувь хүний амьдралд шууд ингэж халдаж болохгүй.

Таны хэлснээр МХБХ-нд эрх мэдэлтэй хүмүүсийн бугшсан бузар булай зүйлүүд байгаа гэсэн. Анзаарахад санхүүгийн асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа харагдах юм?

Ядаж л тайлангаа зөв тавьдаг болмоор байна л даа. Жилдээ олон улсын хөл бөмбөгөөс сая доллар, Азийн хөл бөмбөгийн холбооноос 500 мянган долларын санхүүжилт МХБХ авдаг.  Жишээлбэл энэ санхүүгийн тайлан дээр задаргаа нь байна. Фифагийн санхүүжилт сая доллар үүн дээр нэмэх нь 500 мянган доллар. Эй Эф Си Нэмэлт санхүүжилт  200 мянган доллар, Шигшээ багийн хувцас эдлэл хэрэглэлд 50 мянган доллар, шигшээ багийн нислэг 100 мянган доллар, Японы хөл бөмбөгийн холбооноос 40 мянган долларын санхүүжилт ирдэг. Иймэрхүү маягаар санхүүжилт нь орж ирдэг. Хийж гүйцэтгэсэн олон ажлууд байгаа ч гэсэн бид нар энэ санхүүжилт орж, гарч байгаа урсгалыг нь мэдэх хэрэгтэй. Шилэн байгууллага л гэж ярьдаг. Тайлан гэдэг маш олон график дизайнтай хийсэн баримт нотолгоотой зүйл байдаг. Гэвч МХБХ-ны  нэг жилийн тайлан нь тавхан хуудас нүүрэн дээр багтсан байна. Идэж, уулаа, авлаа гэж гүтгэсэн гээд байдаг. Ийм тайлан байхад хардахгүй гээд яах ч юм. Хэрвээ нарийвчилсан графиктай тайлан байх юм бол хардах ямар ч нөхцөл бүрдэхгүй. Дээрээс нь хөл бөмбөг нь хөгждөггүй, дээд лиг нь  үзэгчгүй, багууд нь орлогогүй ийм л байдалтай байна.

Хөл бөмбөгийн холбоо гэдэг нь өөрөө ямар нэгэн дүрэм журамтай байх ёстой. Тэр дүрэм журмаа тодорхой хэмжээнд сахиулж явдаг уу. Тамирчдадаа ямар анхаарал халамж, шаардлагыг тавьдаг вэ.

Жишээлбэл би хөл бөмбөгийн холбооны тамирчин гишүүн гэж явна. Мэдээж клубээс цалинжаад орлого аваад явдаг. Заримдаа клуб өөрөө орлогогүй учраас цалин мөнгө удаашрах явц бол гардаг. Энэ клубүүдээ дэмжээд өгөөч, үзэгчтэй болгоод өгөөч, орлоготой болгоод өгөөч гэхээр клубүүдийн асуудал гэдэг. Шууд өөрсдөөсөө бултуулдаг гэж ойлгож болно. Клубүүд нь цаашлаад холбоотой ярьдаг үгүйг мэдэхгүй. Миний хувийн орон зайнд халдсан болохоор би дуугарч эхэлсэн. Хэрвээ халдаагүй байсан бол жоохон муугаар хэлэхэд амиа хичээгээд дуугүй л байх байсан. Гэхдээ одоо бодоход тэр хүмүүст хэлмээр байна. Миний хувийн орон зайд халдсан чинь баярлаж байгаа шүү.

Олон жил бугшсан эрх мэдэлтнүүд холбоонд байна гэж яг хэнийг хэлээд байгаа юм бол? Ерөөсөө нэр цохож хэлээгүй.

Би өөрийнхөө нийтлэл дээр хэн нэгний нэрийг бичиж, доромжилж, гүтгэсэн зүйл байхгүй. Гэвч өөрсдөө өөрийг нь хэлээд байгаа юм байх даа гэж бодоод гараад ирдэг. За эрх мэдэлтэн гэж яг хэн юм бэ? Анх МХБХ-г  20 жил гацаасан одоо талийгаач болсон н.Ганболд гэх хүн. Тамирчид, шигшээ баг ямар ч өмсгөлгүй тэмцээнд явах гээд байдаг өмсгөл байдаггүй. Тэгэхэд тэр хүн байртай, машинтай жолоочтой байсан. Дараа нь 2015 онд шинэ бүтэц гарч ирээд н.Ганбаатар гэдэг хүн МХБХ-ны ерөнхийлөгч болсон. Энэ хүн тухайн үед экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан. Ингээд бодохоор дандаа улс төрийн хамааралтай хүмүүс энэ холбоонд орж байр суурь эзэлдэг. МХБХ-ны Ерөнхийлөгчийг сонгохын тулд 21 аймгаа усалдаг. Анх н.Ганбаатар гэдэг хүнийг ерөнхийлөгчөөр сонгоход дандаа тамгын газрын гишүүд санал өгч байсан. Тийм л шат дарааллаар сонгосон. Одоо ч гэсэн энэ зарчим хэвээрээ. Дараагийн ерөнхийлөгч нь тодорхой н.Болд гэдэг хүн болно. Энэ хүн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ангийн хүүхэд. Буруу үлгэр дуурайлал маш олон хүнд үзүүлж байгаа нэг илрэл, халж чадахгүй эрх мэдэлтэнгүүдийн сүлжээ. Гэхдээ би н.Ганбаатар гэдэг хүнийг та бол муу хүн гэж шууд хэлж чадахгүй. Надад бодитой факт алга. Гэвч энэ дүгнэлтийг олон нийт бүгдээрээ тавьж байгаа. Өнөөдөр би л ингээд онцгойроод дуугараад байгаа юм шиг мөртөө Монголын хөл бөмбөгийг Монголд хэдэн хүн үзэж байна. Шигшээ багийн тоглолт болоход хүмүүс жоохон цуглардаг ч лигийн тоглолтыг хүн үздэггүй. Зохион байгуулалт муу байгааг хүн бүхэн л мэдэж байгаа. Би л энэ хөл бөмбөгийг хөгжихгүй байна гэж хэлээд байгаа юм бол байхгүй. Хүн бүхэн л энэ дүгнэлтийг өөр өөрсдөдөө өгч Монголын хөл бөмбөг гаднын орнууд шиг хөгжөөгүй гэдгийг мэднэ.

МХБХ-ноос ямар нэгэн шахалт дарамт өөр байдлаар мэдэрсэн үү?

Маркетингийн албаны дарга нь хүртэл над руу уурлаж, дайрч, давшиж байдалтай. Хөл бөмбөгийн холбоо хөгжихгүй байна гэж хэлэхээр л уурладаг. Бодит өнцгийг өөрсөд дээрээ авахгүйгээр хэлсэн хүнийх нь буруу болдог тийм нэг процесс явагддаг болчихсон. Сүүлд Э.Амар-сайхан Тв 8-аар шууд нэвтрүүлгээр хүн занаад л үнэхээр соёлгүй. Тэр хүн хэвлэлийн төлөөлөгч юм уу, сэтгүүлч юм уу, маркетингийн албаны дарга юм уу гэдэг нь мэдэгдэхгүй гайхалтай.

Сүүлийн үед хөл бөмбөгийн холбооны тэмцээний талаарх хөтлөгчийн хэлж байгаа нэвтрүүлэг олны анхаарлыг татаж нийтэд их түгсэн. Тэр бичлэгийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэбэл.

 Шууд нэвтрүүлгээр гарч байж тийм байж болохгүй. Тэр чинь өөрөө АН-ын хүн шүү дээ. Тэгснээ НАМЗХ-ын гээд л араандаа зууж яриад л ичмээр санагдсан. Гэхдээ та хэдийн нам улс төр чинь надад бол ямар ч хамаагүй.

 н.Ганбаатар гэдэг хүн чинь өөрөө АН-ын хүн. Э.Амарсайхан гэдэг хүн АН-ын хүн хэд хэдэн АН-ын хүмүүс холбоонд байдаг. Өөрсдөө ийм байж байж улс төрөөс ангид гээд худлаа бүлт үсрээд байгаа юм. Энэ байдал нь надад огт ерөөсөө таалагддаггүй. Зүгээр л хөл бөмбөгөө хөгжүүлээч. Юу хийх ёстой юм тэрийгээ хийгээд өгөөч.

Хамгийн өрөвдөлтэй нь холбооны нэгхэн хувийн зардал хүүхдийн хөл бөмбөгт зориулагдаж байна. Энийгээ ядаж 10% болгох хэрэгтэй. Одоо миний үеийн хөл бөмбөгийг хөгжүүлээд тоглоно гэвэл худлаа. Хүүхдүүд, ирээдүй болсон дүү нар маань энэ хөл бөмбөгийг хөгжүүлнэ. 

Хүүхдийн хөл бөмбөгт зарцуулах төсөв нэг хувь биш 10% болон дээшлэбэл Монгол Улсын  хөл бөмбөг дэлхийн зах зээлд гарах боломжтой юу? Үсрэнгүй хөгжиж чадна гэж бодож байна уу?

Европт тоглож байгаа н.Ганбаяр гээд монгол залуу байна. Энэ бол мэдээжийн  бахархмаар зүйл. 2018 онд шигшээ багт Германы Майкл Вайт гэдэг дасгалжуулагч ирсэн.Тухайн үед МХБ маш сайн хөгжиж байсан. Олон улсад маш их тэмцээнд уралдаанд явдаг. Бэлтгэл сургуулилтаа ч тасралтгүй сайн хийдэг. Зүүн Азиас эхний шатандаа аварга болж байлаа. Энэ бол түүхэн амжилт. Ингээд бодохоор хөл бөмбөг хөгжих бүрэн боломжтой.

Гэвч 2018 онд шигшээ багийн тамирчдыг бүтэн жил 800 мянган төгрөгөөр цалинжуулна гэж амласан. Тэр үед маш олон сайтууд мэдээ болгон гаргаж байсан. Худлаа сенсацилаад л өнгөрсөн. Тэр амлалт одоо хаана байна.  Нэг жил биш 3 сар өгөөд л замхарсан.

н.Тэрбаатар та 2020 онд шигшээ багийн тамирчдын хувцсыг хурааж авсан үйл явдал, процесс болж байсан. Тухайн үед “Тэрбаатар Авт” гэдэг хөдөлгөөн үүсээд тэр хүн уучлаарай миний буруу гээд бөхийгөөд уучлалт гуйж байсан. Гэтэл хамгийн сүүлд 2022 онд шигшээ багт тоглоход хувцсаа хураадаг хэвээрээ байна билээ.

Яагаад тамирчдын хувцсыг хурааж авч байгаа юм бол. Шалтгаан гэхээр зүйл байгаа юу?

Тамирчдын хувцсыг хурааж авч байгаа шалтгаан нь зардлаа хэмнэж байгаа нэг хэлбэр юм болов уу. Олон цагийн бэлтгэл хийсэн битүү хөлс болсон хувцсыг хурааж авна гэдэг байж болохгүй. Наад талын ариун цэврийн асуудал энд хөндөгдөнө. Хулмастай хүн байвал яах вэ? Би шигшээ багаас хасагдлаа гэж бодоход дараагийн миний ээлжид тоглох мундаг тамирчин залуу миний хуучин бэлтгэлийн хувцсыг л өмсөнө гээд бод.

МХБХ бол Монголын хамгийн баян холбоо. Санхүүжилт сайн эргэлддэг. Гаднаас ингэж их хэмжээний санхүүжилт авдаг ямар холбоо байгаа юм.  Бүх холбоонуудын шүлс нь гоожиж атаархда. Гэтэл хөгжил нь дороо, холбоонд байгаа хүмүүс нь бардчихсан. Асар их мөнгө хий юманд зарцуулдгаа болиод үзэгчдээ татах зүйлээ хий л дээ. Энэ тамирчид чинь яг үнэндээ өлсөөд байна.

Монголд тоотой хэдэн хөл бөмбөгийн заал байдаг. Гэвч одоо байхгүй боллоо. Үүнд хэнийг ч буруутгах хэрэггүй гэсэн таны нийтлэл яг ямар утгатай вэ?

Монголын хөл бөмбөгөөс “УБ-Сити” гэдэг баг бүр гарчихлаа. Багийн эзэн нь хүртэл талбайгаа зарна, тоглохоо болилоо гэсэн. Үүнд багийн эздийг буруутгаж болохгүй. Учир нь тэр хүмүүс өөрсдөөсөө жилдээ 100-300  сая төгрөг гаргаж байдаг. Эргээд тэр хүмүүст нэг төгрөгийг нь ч ашиг байхгүй. Харин ч өөрсдөөсөө мөнгө гаргаад тамирчдыг цалинжуулаад явсан нь бахархмаар. Гэтэл холбоо тэр цалинг өгөөгүй. Клубийн эзэд тэр цалинг өгч байгаа.

Миний өмнө нь хэлсэнчлэн Монголд ийм санхүүжилттэй ийм заалтай холбоо үнэндээ байхгүй. Гэтэл тамирчид нь хамгийн ядуу. Салбартаа ерөөсөө хөгжил олоогүй ийм л байдалтай байна. Адаг сүүлдээ тамирчид руугаа хамаг буруугаа чихдэг.  Э.Амарсайхан гэдэг хүний хэлснээр МХБ-ийг хэдэн тамирчид нь муухай харагдуулаад байгаа гэнэ. Ямар аймаар үг вэ! Бид нар л хөл бөмбөгөө хөгжүүлж чадахгүй байгаа юм байна гэж сүүлдээ бодлоо. Болиоч ээ та нар ийм байдлаасаа одоо ичээч. Яваад өгөөч, МХБХ-ноос зайлаад өгөөч гэж гуйж байна.

Зарим сонссон баримтуудаа ч гэсэн дэлгэж яривал. 21 аймгийг баз гээд зарим удирдах зөвлөлийн гишүүддээ байр өгсөн гэж сонсогддог. Ингэж ярьж байгаадаа айхгүй байна. Би бол хэзээ ч хамаагүй зодог тайлхад бэлэн. Харин ирээдүй болсон дүү нартаа гоё хөлбөмбөг үлдээмээр байна. Ямар ч газар хулгайч хэрэггүй. ХОЖИМ НАДАД ХЭЛЭХ ҮГ ХИЙСЭН ЗҮЙЛ БАЙГАА БОЛОХООР БИ БАРДАМ БАЙНА. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18