Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олготын хуваарь гарсан байна. Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2 дугаар сарын 7-нд буюу цагаан сараас өмнө олгохоор тусгажээ. Мөн насны хишиг, алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, онцгой тохиолдын мөнгөн тэтгэмжийг 2 дугаар сарын 8-нд олгохоор болжээ.