Онцгой байдлын байгууллагаас гаргадаг Галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг цахимаар буюу Цахим үйлчилгээний нэгдсэн портал (e-mongolia.mn) хуудсаар дамжуулан өгөх боломжтой боллоо.
Байгууллага, иргэн, аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагааны хүрээнд Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичигт заасан эрх үүргээ биелүүлж, стандарт шаардлагыг хангасан эсэх дүгнэлт тодорхойлолтыг гаргуулдаг. Уг дүгнэлтийг авах гэж заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.