Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарийг гаргаад байна.
Энэхүү хуваариар хүүхдийн 100 мянган төгрөгийг нэгдүгээр сарын 8-нд буюу ирэх долоо хоногийн Пүрэв гаригт олгохоор болжээ. Хүүхдийн 100 мянган төгрөгийг сар бүрийн 20-нд шилжүүлдэг бол энэ сарын 10-нд сар шинийн нэгний өдөр таарч буй тул ийн урагшлуулжээ. Мөн 65-аас дээш насны ахмад настнуудад олгодог Насны хишгийн мөнгийг нэгдүгээр сарын 8-нд олгох юм. Насны хишгийг дараах байдлаар олгодог юм.