"Уусан хэмжээнээс үл хамаарч, согтуугаар жолоо барьсан л бол гэмт хэрэгт тооцно"

admin@Rec.mn
2023/10/10

МАН-ын бүлэг хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Тэрбээр “Хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Франц хоёрын хооронд ураны салбарт хамтран ажиллах асуудлыг дэмжих тухай байлаа. Энэ асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч байгаа.

Гуравдугаарт, хүүхэд гэр бүлийн хамгаалах, түүний эрхзүйн асуудлыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулийн төслүүдийг санаачилсан байна. Бүлэг үүнийг хэлэлцээд бүрэн дэмжлээ. Ийм гурван чухал асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан” гэв.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт намайг дуудаж шуурхай үүрэг, даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн. Энэ дагуу багц хуулийг өнөөдөр МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг.

Хоёрдугаарт, одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа. Цаашид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил биш гэмт хэрэг болно гэсэн үг. Ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр