Аврагч, сургагч багш нарыг БНХАУ-д сургаж дадлагажуулна

admin@Rec.mn
2023/10/10

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНХАУ-д ажиллаж байна. Ажлын айлчлалын хүрээнд  Шадар сайд С.Амарсайханы Онцгой байдлын удирдлагын сайд, ноён Ван Шяньшитай хийсэн хоёр талт албан уулзалтад оролцсон.

Мөн харилцаа холбооны “Хайтера” ХХК, цэргийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн “Шиншин Жихуа” ХК, БНХАУ-ын Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Байгалийн гамшгаас сэргийлэх, тэмцэх судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

БНХАУ-ын Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний албатай танилцах үеэр хоёр талын хамтын ажиллагаа болон “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус сургалтын төвд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын аврагч, сургагч багш нарыг ирэх 2024 онд сургахаар тохиролцов.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагааг шинэчлэх, хүүхэд багачууд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын үед авах анхан шатны арга хэмжээний талаар таниулан мэдүүлэх анги танхимыг байгуулах зорилго бүхий төслийг санаачлан хамтран хэрэгжүүлэх арга замыг хэлэлцлээ.

Хошууч генерал Г.Ариунбуян цэргийн хувцас хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн “Шиншин Жихуа” ХК-ний удирдлагатай уулзах үеэр БНХАУ-д ашиглагдаж буй хүн тус бүрийн хамгаалах хэрэгслээс гадна аврах, гал түймэр унтраах ажиллагааны хувцас, машин техник, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд ашиглагдаж буй өнөөгийн шинэ технологи, инновацитай танилцав.

Байгалийн гамшгаас сэргийлэх, тэмцэх судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн талаар танилцуулжээ.

Хоёр улсын ижил чиг үүрэг бүхий хүрээлэнгийн хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг илэрхийлэхээс гадна сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг харилцан хуваалцах, онцгой байдлын салбарт болон байгалийн гамшигтай тэмцэх, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таамаглан мэдэх үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй инноваци, шинэ санаануудыг боловсруулах тал дээр манай эрдэмтэн судлаачдыг сургах, дэмжин ажиллах, туршлага хуваалцан хамтран ажиллахаар тохиролцсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр