Л.Оюун-Эрдэнэ: Монголын ард түмэн парламентын засаглалаасаа татгалзахгүй

admin@Rec.mn
2023/05/05

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрбээр:

-Бид 1992 онд парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоо руу орсон. Олон давуу тал үүссэн. Асуудлыг олон талаас нь шүүн хэлэлцдэг болсон. УИХ-ын гишүүд эрх, мэдлийн төвлөрөл болж, хээл хахуулийн хэрэгт холбогдож, бизнесийн лобби хийж байна гэсэн шүүмжлэл гарсан. Тэр мөнгөөрөө санал худалдаж авч, томилгоонд лоббидож, өөрийн хүнийг томилоод байна гэдэг шүүмжлэл байгаа. Тиймээс гишүүд сайн дурын үндсэн дээр төлөөлнө гэж тангараг өргөсөн. Энэ нь нийт парламентын гишүүд биш хэсэг бүлэг  хүмүүсийн харалган үйлдлээс болж парламентын нэр хүнд унаж байна. Монголын ард түмэн парламентын засаглалдаа итгэсээр ирсэн. Парламентын засаглалаас  монголын ард түмэн татгалзахгүй. Парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс бид өмнөх алдаан дээрээ сургамж авч, нэр хүндийг өсгөх тал дээр чадах бүхнээ иргэдтэйгээ хамт хийх хэрэгтэй.

Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэж олон асуудал гарч ирлээ. Үүнийг бид шийдвэрлээд явна. Эрх мэдэл төвлөрч,  дарга гэж хараад байгаа учир миний төлөөлөл гэж харахгүй байна. Парламент төлөөлөл биш гэж харагдвал гадна талд албан бус төлөөлөл үүсэх аюултай байдал үүсдгийг бусад улсын жишээ харуулдаг. Парламентад олон намын төлөөлөл орж ирснээр мэтгэлцээн ширүүснэ. Гэхдээ хуулиар, дэгээр асуудал зохицуулагдана. Дүрэмгүйгээр, мөргөлдөөнөөр шийдэж байгаа олон улс байна. Бид цаг алдалгүй алдаагаа засаж, сонгодог парламентын жишгээр илааршуулах нь чухал юм хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр