Б.Баасандорж: Зарим дарга нар гүйцэтгэх албан хаагчдын эрхийг зөрчиж байна

admin@Rec.mn
2023/04/28

Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг болох “Шүүр” ажиллагааны хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, албан тушаал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагчдыг ажлаас чөлөөлж эхэлсэн. Тодруулбал, тухайлсан 11 шаардлага бүхий албан тоотыг төрийн байгууллага, төрийн өмчит компани зэрэг төрийн бүх шатны байгууллагад хүргүүлээд буй. Гэтэл зарим байгууллагын дарга удирдлагууд тухайн албан бичгийг хавтгайруулж ашиглах, хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдал гаргах зэрэг асуудал үүсгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг аливаа шатанд хийдүүлэх, хууль зөрчөөгүй, мөн тухайн албан бичигт хамаарахгүй төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх асуудал гарчээ.

Тиймээс дээрх асуудалд ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр “Албан бичгийн нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил ур чадварын шаардлага хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон асуудлыг тусгасан. Гэтэл зарим дарга нар үүнийг хавтгайруулж ашигласан тохиолдол гарсан. Энэхүү заалт төрийн жинхэнэ буюу төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагчдад хамааралтай гэж танилцуулсан байна. Гэтэл яг үнэндээ дээрх заалт төрийн үйлчилгээний гүйцэтгэх, туслах албан тушаалд ажиллаж буй албан хаагчдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, эмч, багш нарт ямар ч хамааралгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Харин сургуулийн захирал, эмнэлгийн дарга нарт л хамаарна.

Мөн албан бичгийн дөрөвдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, тухайн төрийн өмчит болон орон нутгийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын дотоод дүрмээрээ тогтоосон журмын дагуу томилогдоогүй албан хаагчдын талаарх судалгааг авсан. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгаа нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд ажиллаж буй төрийн албан хаагчдад л хамааралтай гэсэн үг. Бусад албан хаагчдад ямар ч хамааралгүй. Гэтэл үүнийг хавтгайруулж ашиглан зарим албан хаагчийг хохироосон, эрх зүйн байдлыг нь дордуулсан асуудал гарсан байна. Тухайн албан бичгийн нэг, хоёр, дөрөвдүгээрт заасан асуудал эмч, багш, төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахгүй. Харин Авлигын эсрэг хууль, Нийтийн ашиг сонирхлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний зөвхөн удирдах албан тушаалтан буюу дарга нарт хамааралтай гэдгийг дахин тодотгож байна” хэмээн тайлбарлав.

 “Шүүр” ажиллагааны хүрээнд эхлээд хуулийн зөрчилтэй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх бол дараа нь иргэд, олон нийт, төрийн албан хаагчдаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тус ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн албан тушаалтанд хариуцлага тооцох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр