Үндэсний их баяр наадмын тасалбарыг цахимаар худалдаална

admin@Rec.mn
2022/06/29

Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс эхлэн нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдан авах боломжтой болжээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын албан ёсны вэбсайт болох eNaadam.mn-ээр үйл ажиллагаа, автозогсоолын зөвшөөрөл зэрэг үндсэн үйл ажиллагаатай холбоотой захиалга, зөвшөөрлүүд худалдаалах ба баяр наадмын комиссоос гаргасан нийт 8 мянган тасалбар зарагдана. Түүнчлэн уг сайтад баяр наадмын хөтөлбөр, 21 аймгийн мэдээлэл багтжээ.

Тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний 11:00 цагт eNaadam.mn сайт дээр идэвхжих ба вэбсайтад албан ёсны бүртгэлээ урьдчилан үүсгэсэн байх шаардлагатай. Нэг хэрэглэгч үүсгэсэн бүртгэлээ ашиглан хамгийн ихдээ хоёр тасалбар худалдан авах боломжтой. Тасалбар захиалга баталгаажсаны дараа та бүртгэл дээр оруулсан хаягаараа тасалбараа хүргүүлэн авч болно. Мөн уг сайтаар дамжуулан Хүй долоон худагт автомашинаа байршуулах зогсоолын эрхээ ч баталгаажуулах боломжтой.

ЭНД дарж бүртгэлээ үүсгэнэ үү.

Тасалбар захиалах заавар

Тасалбар, зогсоолын зөвшөөрлийн тоо цөөн, худалдан авах хүсэлтэй хүний тоо их байдаг тул цахим захиалгаа амжилттай хийхэд тань туслах заавар мэдээллийг хүргэе.

  • Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт mn сайт дээр эхэлнэ.
  • Ухаалаг утас, вэб сайт ашиглан цахимаар тасалбар захиалах боломжгүй байгаа бол танд туслах боломжтой хүмүүст эртнээс хандахыг сануулъя.
  • mn вэбсайт руу захиалга хийхээс аль болох өмнө нэвтрэн орж, урьдчилан бүртгэлээ үүсгэсэн байх.
  • Захиалах тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийн тоо хязгаартай! Нэг хүн 2 тасалбар, 5 зогсоолын зөвшөөрөл захиалах боломжтой.
  • Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 10 минут өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
  • Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
  • Үнийн хувьд сүүдрэвчтэй суудлууд 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгийн сонголттой. Энэ нь хоёр өдрийн буюу долдугаар сарын 11-ний нээлт эхлэхээс 12-ны хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
  • Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.
  • Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий.
  1. Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, дансны үлдэгдэл, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
  2. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
  3. Төлбөрөө дутуу төлсөн.

Иймээс “Таны төлбөр амжилттай төлөгдлөө” гэсэн төлөвийг төгсгөлд нь гарч ирж байгаа эсэхийг заавал шалгах шаардлагатайг сануулъя.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг Коди ХХК-тай хамтран, тэдний програм хангамжид суурилан борлуулна. Коди ХХК-ийн зүгээс систем унахгүй, гацахгүй, нэг дор нэг сая хүн зэрэг хандах боломжтой гэх баталгаа өгч байгаа юм. Үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээ мэдээллийг eNaadam.mn, болон Naadam 2022 сошиал хуудсуудаас цаг алдалгүй авах боломжтойг дуулгая.

Анхааралдаа авах:

Үндэсний их баяр наадмын тасалбар борлуулах хугацаанд eNaadam.mn сайтын хандалт өндөр байх, хэт ачааллын улмаас системийн алдаа гарах, хэсэг хугацааны хүлээгдэл үүсэх зэрэг эрсдэл бийг үгүйсгэхгүй тул та аль болох тасалбар захиалах заавар, зөвлөгөөг дагаж, захиалга баталгаажсан эсэх төлөвөө шалгаж, захиалгаа бүрэн дуусгахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр