МАН-ын дэргэдэх "Стратеги академи"-ийн захиралаар Б.Болорсайхан ажиллана

admin@Rec.mn
2021/11/29

МАН-ын дэргэдэхСтратеги академи” нь 1955 онд “Нийгмийн түүхийн Институт” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 2014 оноос хойш сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний “Стратеги Академи” нэртэйгээр мэргэжлийн, шинжлэх ухааны, нээлттэй, ил тод, хараат бус, бие даасан үйл ажиллагааны зарчим дээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа Монголын  анхны үндэсний хэмжээний  ТИНК-ТАНК байгууллага юм. Үйл ажиллагааны хүрээнд  Монгол Улсын хөгжлийн  стратегийг шинжлэх  ухаанч судалгаанд үндэслэн  боловсруулж, бодлогын  түвшинд зөвлөх үйлчилгээ  үзүүлэн ажиллаж байна.

Тус академийн захирлаар ажиллаж байсан Х.Сайхансанаа өөр ажилд шилжсэн бөгөөд түүний оронд Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн шинжээч, эрх зүйч Б.Болорсайхан ажиллахаар болов.

Тэрбээр шинэ ажлаа хүлээж авахдаа МАН-ын гол үзэл баримтлалын нэг тулгуур нь эрх тэгш байдал. Тиймээс эрх тэгш байдлыг хангах гэдэг нь Үндсэн хуульд заасанчлан, МАН-ын  үзэл баримтлалын хувьд ч тулгуур ойлголт учраас үүнд нэн тэргүүнд анхаарах нь чухал.  МАН-ын 30 дахь Их хурлаар хэлэлцэх тэргүүлэх бодлогын асуудлууд нь цаанаа  бүгд хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх, биелүүлэх, баталгаажуулах зорилготой. Стратеги академи бодлогын судалгааны  хүрээлэн гэдэг утгаараа Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг  хамгаалах, баталгаажуулах, хууль ёсыг дээдлэхэд холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад эдийн засгийг эрчтимжүүлэхэд авах арга хэмжээтэй уялдуулаад нийгэмд байгаа тэгш бус байдал, шударга бус байдлыг  үүсгэхэд нөлөөлж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд чухам юу хийвэл зохилтой вэ гэдгийг судлахаар зорьж байна” гэлээ.

Тэрээр захирлаар томилогдохоос өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүний эрхийн дээд комиссарын газар, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг төр, төрийн бус, олон улсын байгууллагад ажиллаж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр