С.Моллай аварга өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар хагас шигшээд барилдах эрхтэй боллоо
Өнөөдөр Токио хотын Budokan ордонд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Саид Моллаи D хэсэгт орсон. Манай бөх эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж, барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон яллаа. Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевийг нэмэлт цагт вазаригаар яллаа.
Хэсгийн аваргын төлөө 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн од Тато Григалашвилитай барилдлаа.
Тато эхлэн үүрч, вазари авсан ч Саид ИППОН ялж, хэсгийн аварга боллоо. Түүнийг хагас шигшээд Австрийн гүрж бөх Шамил Борчашвили хүлээж байна.