Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг баталгаажууллаа. Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сард сонгуулийн сурталчилгааных нь үеэр саатуулсан. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноосон ч Улсын дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр тэрбээр суллагдаж, өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн юм.