ШЕЗ-ийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг шүүгчид болон УИХ сонгож, томилдог болгосон

admin@Rec.mn
2021/02/08

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2021.02.08) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2020 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн  Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар нар оролцов.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын болон дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж холбогдох санал, дүгнэлт гаргажээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 18 удаа хуралдаж, 28 санал, дүгнэлт, дөрвөн танилцуулга, зарчмын зөрүүтэй 235 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Нийт 29 хууль, Улсын Их Хурлын найман тогтоол батлуулсан, хэлэлцүүлгийн шатанд найман төсөл  байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахаар ажиллаж байгаа хэмээн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийн бага хурлын эхэнд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 10 ажлын хэсэг байгуулан 37 удаа хуралдаж, 8 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 3 дүгнэлт, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 1 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргажээ.

Хууль зүйн байнгын хороо шүүх, шүүгчийн хараат бус байдлын асуудлаар буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаар тасралтгүй 18 цаг орчим хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу анх удаа төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулсан онцлогтой гэдгийг С.Бямбацогт гишүүн хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.

Ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн баталсан бөгөөд энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

2012 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн талаарх санал, шүүмжийг шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажиж, шүүгч хэргийг хянан шийдвэрлээд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг ойгомжтой байдлаар тайлбарладаг болох юм байна. Түүнчлэн шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, цуцалдаг, иргэдэд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус байдлыг хангах болон шүүгчтэй сахилгын хариуцлага тооцох асуудлаар тогтолцооны өөрчлөлт хийсэн болохыг Ж.Сүхбаатар гишүүн мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцүүлэн шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд нэг бүрчлэн тодорхой тусгаж, шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн шийтгэлээс зөрчлийн шинж, хэр хэмжээг харгалзан оногдуулахаар тодорхойлж, тухайн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулдаг болж байгаа юм байна.

Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан талаарх зохицуулалтыг Ж.Сүхбаатар гишүүн онцоллоо. Тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулсан гэдгийг дэлгэрэнгүй мэдээлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах юм байна.

Харин бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байх Үндсэн хуулийн зохицуулалт хэвээр байгаа гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн мэдээллийнхээ үеэр онцолж байв. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг өөрчилж, нийт бүрэлдэхүүний 50 хувийг шүүгчид чуулганаараа сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурлаас томилохоор хуульчилсан байна. Хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр зохион байгуулалтын олон ажил эхлэх бөгөөд шүүхийн шударга тогтолцоотой болохын төлөө Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо тухай бүр олон нийттэй нээлттэй, ил тодоор хамтран ажиллах болно гэдгийг тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.

Монгол Улсад зорчих виз мэдүүлж авах нь хүндрэлтэй, шуурхай бус гэсэн шүүмжлэл дагуулж байсныг засах зорилгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн мэдээлэл өгөв.

Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах ач холбогдолтой зохицуулалтыг тусгасан болохыг тэрбээр нэн тэргүүнд танилцууллаа. Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг уригч тал болон зорчих хугацаандаа байрлах зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлдэг болж байгаа юм байна.

Түүнчлэн улсын хилийн боомт дээр виз олгох, цахимаар виз олгох, ангиллыг уян хатан зохицуулах, хөнгөлөлт үзүүлэх зэргээр Монгол Улсын визийн зохицуулалтыг боловсронгуй болгох олон зохицуулалтыг хуульчилсан гэв. Визийн ангиллыг Засгийн газар тогтоох бөгөөд ингэснээр визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх, олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтойг дурдсан. Түүнчлэн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг тусгажээ.

Монгол Улсад зорчих виз мэдүүлж авах нь хүндрэлтэй, шуурхай бус гэсэн шүүмжлэл дагуулж байсныг засах зорилгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн мэдээлэл өгөв.

Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах ач холбогдолтой зохицуулалтыг тусгасан болохыг тэрбээр нэн тэргүүнд танилцууллаа. Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг уригч тал болон зорчих хугацаандаа байрлах зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлдэг болж байгаа юм байна.

Түүнчлэн улсын хилийн боомт дээр виз олгох, цахимаар виз олгох, ангиллыг уян хатан зохицуулах, хөнгөлөлт үзүүлэх зэргээр Монгол Улсын визийн зохицуулалтыг боловсронгуй болгох олон зохицуулалтыг хуульчилсан гэв. Визийн ангиллыг Засгийн газар тогтоох бөгөөд ингэснээр визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх, олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтойг дурдсан. Түүнчлэн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг тусгажээ.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны дарга С.Бямбацогт Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар, 153 хуулийн төслийг хэлэлцэн батлахаар тусгасан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18