Ж.БАТ-ЭРДЭНЭ: МОНГОЛ НУТАГТ БОЛДОГ Л ӨВӨЛ ХАВАР ШҮҮ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/20

Хахир хавар аашаа харуулж хөдөөний хэдэн малчдыг малтай нь хамт сөхрүүлсэн өдрүүд өнгөрч байна. Үүн дээр зарим хүмүүс тоглолт хийж сайны дүртэй харагдах гэж мэрийж байгаа бол зарим нь хээв нэг дэлгэцийн цаанаас сагсалзах аж. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дулаан, тухтай газар машинаа угаалгах зуураа өөрийн бодлоо цахим хуудастаа тэрлэжээ. Зуд дахиад ч болно. Тэр бүрт бид гүйж очсоор л байх уу хэмээн ам асуух түүний байр суурийг танд хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Үнэхээр энэ өвөл, хавар хүндхэн болж байна. Гэхдээ Монгол нутагт болдог л өвөл хавар шүү. Гэнэтийн мэт сандралдах юун. Энэ удаад би жаахан хатуухан хандаж байгаа. Мал аж ахуйдаа шинэчлэл хийх, малчдаа дэмжих, хагас суурин маллагаатай болгох гээд Шинэ хөдөө хөтөлбөр энэ тэр гээд зөндөө санал санаачлага гарган ажиллаж байгаа. Үүнийг ойлгож дэмжсэн нь хэд вэ. Малчдаа дэмжих гэхээр хэдэн малчдаа давраалаа. Мал гэдэг малчны хувийн өмч. Зах зээл өөрөө бүхнийг зохицуулна гэдэг хүмүүс өнөөдөр таван боодол өвс бариад малчидлаа хайр зарлаад гүйж байх шиг. Зуд дахиад ч болно. Тэр бүрт бид гүйж очсоор л байх уу. Мал аж ахуйг шинэчлэх гэхээр малын ээмэг ярьдаг сайд, яамтай улс шүү дээ бид чинь. Аль болгон нэг зуднаар хамгаа бардаг МАА-тай байх вээ. МАА-гаа шинэчлэх, малчдаа дэмжих цаг нь болсон. Хэдэн малчдын асуудал яриад байгаа зүйл огтхон ч биш. Үүний цаана хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй гэсэн ЭЗ-н томоохон салбарын асуудал яригдана. Сайн хөгжүүлж шинэчилж чадвал дэлхийн зах зээлд тоглогч ч болох боломжтой. Томоор харж хөгжилтэйгээ хөл нийлүүлж шинэчлэх цаг нь болсон бус уу. Нүүдлийн мал аж ахуй л гэнэ. Нүүдлийн соёл иргэншил л гэнэ. Мал дагаж нүүж амьдрах нь чухал уу. Нүүдлийнх гээд задгай малтайгаа цас шуурганд уруудаад амь насаараа дэнчин тавьж эрсдэж амьдрах нь чухал уу. Эсвэл малаа эргэлтэд оруулж ашиг олж амьдрах нь чухал уу. Малынхаа өвчнөөс салж, мал махаа экспортод гаргаж малчдаа хөл дээр нь босговол хэдэн малчид маань төрөөс харалгүй өөрсдөө хэдэн хашаа саравчаа барьчих байхаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 58 минутын өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31