АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

admin@Rec.mn
1 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Байдраг болон албаны хүмүүсийн хамт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, гудамж талбайн нөхцөл байдал, иргэд оршин суугчдаас ирүүлж буй гомдол, саналтай холбогдуулан газар дээр нь ажиллалаа. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгийг гурван сайдын хамтарсан тушаалаар 10.000 хүн тутамд 6 байхаар журамласан аж. Дүүргийн хэмжээнд 1100 гаруй борлуулах цэг байгаа бол зөвхөн 1-р хороололд 42 цэг архи борлуулж байна. Мөн 8000₮-ийн үнэтэй хуванцар савлагаатай архи бүх дэлгүүрт зарагдаж байна. Явуулын голдуу, хөдөө орон нутгаас ирж, явж буй хүмүүс гудамж, талбай, сүүдрэвч, цэцэрлэг, орц, хонгил, булан тохой бүрт согтуурч, бөөгнөрсөн байдалтай байгааг иргэд гомдоллож байна. Цагдаагийн байгууллага, дүүргээс өдөр бүр 50-60 хүнийг шалгаж, хаяг тогтоон холбогдох газрууд руу хүргүүлж буй. Нэмэлтээр хороо бүрт дотоодын цэргийн анги нэгтгэлээс эргүүл хийлгэж байгаа ч хямд үнэтэй архи, явуулын хүн хоёроос үүдсэн гудамжинд архиддаг хүмүүсийг цөөрүүлэхэд хүнд байгааг алба хаагчид учирлаж байна. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Аюулгүй гудамж 2026 аяныг зарласан бөгөөд энэ хүрээнд эргүүл, хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Цаашид бөөгнөрөл ихтэй газруудад нийтийн эргүүл, иргэдийн хяналт гаргаж ажиллахаар судалж байна.

Хямд үнэтэй архийг хамгийн том гэсэн архины үйлдвэрүүд хийж зарж байгаа нь харамсалтай! Нийгмийн хариуцлага гэж байдаг бол энэ асуудалд анхаарал хандуулах ёстой!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… Өчигдөр
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 1 цагийн өмнө
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 20 цагийн өмнө
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01