ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

admin@Rec.mn
2026/07/09

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, хур тунадас их хэмжээгээр орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

Хүчтэй аадар борооны улмаас гол, горхи, булаг, суваг шуудууны усны түвшин нэмэгдэж, гудамж, зам талбай болон нам дор газарт ус тогтох, үерийн ус халих эрсдэлтэй. Иймд иргэд та бүхэн өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, шаардлагагүй тохиолдолд ус ихээр тогтсон болон үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Иргэд та бүхэн:

Үерийн ус тогтсон зам, гүүр, далангаар автомашинтай болон явганаар зорчихгүй байх;

Гол, горхи, суваг шуудуу, үерийн ам, жалга болон эрсдэлтэй бүсэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

Автомашинаа үерийн ус зайлуулах суваг, шуудуу болон нам дор газарт байрлуулахгүй байх;

Гэр, хашаа, орон сууцны орчны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх;

Цахилгааны утас, шон, самбар болон ил задгай цахилгаан тоноглолд ус хүрсэн тохиолдолд ойртохгүй байх;

Аадар бороо, хүчтэй салхи шуургатай үед аль болох гэрээсээ гарахгүй, шаардлагатай тохиолдолд аюулгүй газар түр хоргодох;

Үерийн усанд автсан эд зүйл, цахилгаан хэрэгслийг дур мэдэн ашиглахгүй байх;

Үер, усны аюулын талаарх сэрэмжлүүлэг, холбогдох байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нь бидний хамтын үүрэг. Та бүхэн сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлээрэй.

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06