ХӨСҮТ: ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР БОЛОН ИРЭХ 1 САРЫН ЭХЭЭР ТОМУУГИЙН ОРГИЛ ҮЕ ТОХИОНО

Э.ТУНГАЛАГ
2024/12/13

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний  нөхцөл байдлын талаар мэдээллээ.

12-р сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд томуу ба томуу төст өвчлөл дэгдэлтийн 3-р түвшинд хүрээд байна.

Аймгийн хэмжээний дэгдэлт нэлээн нэмэгдсэн. Амбулаторид суурилсан нэгжүүдэд 300 мянган хүн үйлчлүүлснээс 10 гаруй хувь нь томуу ба томуу төст өвчний улмаас ханджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1-2 хувь нэмэгдсэн. Орон нутагт 63 хувь, үлдсэн 37 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн.

1700 гаруй орыг нэмэлтээр дэлгэж хатгаатай хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна

10 мянга гаруй нь хэвтэн эмчлүүлснээс 33 хувь нь хатгаатай буюу уушгины цочмог үрэвсэлтэй байна. Өвчлөгдсийн насны бүлгээр авч үзэхэд 80 хувь нь 15 хүртэлх нь насных, хэвтэн эмчлүүлж байгаа нь мөн насны бүлгийн хүүхдүүд байна. Үүн дотроо 60-70 хувь нь 0-4 насныхан эзэлж байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна. 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, ХӨСҮТ, Эх нялхас, 2-р төв эмнэлэг, Япон-Монголын эмнэлгүүдэд ор  нэмэлтээр дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2400 гаруй хүүхдүүд хэвтэж эмчлүүлж байгаагаас 90 гаруй хувь нь уушгины хатгаатай байна. Сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд байгаагаас 50 хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн халдвар буюу хатгааны шалтгаантай. Улсын хэмжээнд 1700 гаруй орыг нэмэлтээр дэлгэж амьсгалын замын цочмог халдвартай хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Үүнээс 1200 нь Улаанбаатарт, 680 ор 17 аймагт байгаа юм.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лавлагаа лабораториос тандалт шинжилгээг 200 гаруй сорьцод шинжилгээ хийхэд үүнээс 43 хувьд амьсгалын замын цочмог халдварын вирус илэрсэн. Улирлын томуугийн H1, N1 вирус нь 11-р сарын дундаас хүн амын дунд идэвхжсэн бөгөөд энэ нь өвчлөлийг ирэх саруудад огцом нэмэгдүүлдэг зураглалтай. Тиймээс 12-р сарын сүүл болон 1-р сарын эхээр өвчлөл оргил үедээ хүрэх таамаглалтай байна.

Эх сурвалж: ХӨСҮТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06