ИРЭХ ХАВАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОЁР БАЙРШИЛД ИЖ БҮРЭН ГУДАМЖ, ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭНЭ

Э.ТУНГАЛАГ
2024/12/06

Дэлхийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд авто замын их засварын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тодруулбал Өнөр хорооллын гудамжны 2.8 км авто зам, Баянхошууны гудамж (Үйлдвэрчний эвлэлийн гудамж)-ын 5.6 км авто замын их засварын ажлыг гүйцэтгэнэ. Авто замын их засварын ажил 2025 оны 04 дүгээр сараас 2026 оны 07 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд гүйцэтгэгчээр “Максрөүд” ХХК, “Арж Капитал” ХХК, зураг төслийг MCPC gr консалтинг боловсруулаад байна. Авто замын их засварын ажилтай холбогдуулан Захиалагч байгууллага болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, авто замын гүйцэтгэгч байгууллага, зураг төслийг боловсруулсан байгууллагын төлөөлөл Сонгинохайрхан дүүргийн холбогдох газар хэлтсийн удирдлагууд болон хороон засаг дарга нарт танилцуулга, мэдээлэл хүргэлээ. Иж бүрэн зам засварын ажлыг гүйцэтгэснээр уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөн сайжирч, иргэд явган замаар аюулгүй, чөлөөтэй зорчиж, Москва хорооллын уулзвараас ард аюушийн гудамж, үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой.

 Энэ үеэр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “Иж бүрэн гудамж, зам байгуулах ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг гүйцэтгэгч, захиалагч байгууллагатай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байна. Авто зам, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж бүхий иж бүрэн гудамж зам засварын ажил дүүргийн олон хороодыг хамарч хийгдэх учраас иргэд олон нийтэд зам засвар, зам хаах байршил, түр замын мэдээллийг тогтмол хүргэх нь чухал” гэв.

 Дүүргийн менежер Д.Баярсайхан “Өнөр хорооллын авто зам засварын ажил 6 хороодыг хамарч хийгдэж байгаа. Хогны автомашинууд орон сууцны хорооллоос хогоо ачихдаа заавал явган хүний замаар зорчиж хогоо ачиж байна. Бид иж бүрэн зам засварын ажлыг гүйцэтгэхдээ энэ асуудлыг шийдвэрлэж хогны авто машин, онцгой байдлын автомашинууд чөлөөтэй зорчих боломжтой байдлаар зураг төслийг боловсруулж ажлаа гүйцэтгэх хэрэгтэй ” гэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06