НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫН ТӨВ ЗАМ ДАГУУХ ТОХИЖИЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/03/30

Нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайг бүрэн тохижуулах ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа. Тус ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалт хийж буй гурван компанийн удирдлагуудтай уулзаж, ажлын гүйцэтгэл явцыг дүгнэж, шаардлагатай чиглэлийг өглөө.

Бид 2023 оны гуравдугаар сард Энхтайваны өргөн чөлөөнд зөвшөөрөлгүй байсан ТҮЦ болон бусад объектыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажлын эхлэлийг тавьсан.

Тухайн тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороонуудыг дамнасан дугуйн зам, явган зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтуудыг хийж байна. Өнөөдрийн уулзалтын үр дүнд иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сард багтаан дуусгаж, байнгын ашиглалтад хүлээж авахаар боллоо.

Мөн хороодын Засаг дарга, үйлчилгээний байгууллагуудын эзэдтэй уулзаж байгууламжийн гадна өнгө үзэмжийг сэргээх, зөвшөөрөлгүй хайс, хашлагыг чөлөөлж нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын дагуу ашиглаж хамтран ажиллахыг зөвлөлөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06