ХЯТАД УЛС ДЭЛХИЙН АНХНЫ ЗАМГҮЙ ГАЛТ ТЭРГИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/12/06

Хятад улс дэлхийн анхны замгүй галт тэргийг ашиглалтад оруулж, нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах эхлэл тавьж байна
Хятад улсын Хунань мужийн Жужоу хотод анхны замгүй галт тэрэг явж эхэлсэн нь тээврийн салбарт томоохон дэвшил болж байна.
Орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон энэхүү галт тэрэг ирээдүйн хөгжлийн том шийдэл болох нь дамжиггүй.
Эхний ээлжинд 3 вагонтой явж байгаад дараагийн удаад өргөтгөснөөр 5 вагон холбох боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Дэлхийн анхны замгүй галт тэрэгний онцлог:
• CRRC корпораци галт тэргэнд резинэн дугуйг ашигласан нь анхных,
• Замгүй галт тэрэгний нийт ашиглалтын хугацаа 25 жил хүрнэ гэж тооцоолж байна.
• Галт тэрэгний урт 32 метр бөгөөд 300 хүн тээвэрлэх хүчин чадалтай.
• Цахилгаанаар 10 минут цэнэглээд 25 км замыг туулах боломжтой.
• Хамгийн дээд хурд нь 70 км/цагт хүрдэг.
Замгүй галт тэрэгний зам: 3.75 метр өргөнтэй бөгөөд галт тэрэг нь тухайн замыг дагаж явдаг. Энэ нь зам дээр будагдсан, цэглэсэн шугамаар дүрслэгддэг юм байна.
• Мэдрэгчийн технологиор тоноглогдсон бөгөөд явган хүний зам болон бусад мэдээллийг таньж, өгөгдөл цуглуулах чадвартай.
• Энэ галт тэрэг нь нийтийн автобусны сайжруулсан хувилбар гэж харж болохоор гаднаасаа трамвайтай төстэй харагдана.
• Бие даасан төмөр зам шаардахгүй, харин хос толгойтой системээр ажилладаг тул эргэх шаардлагагүй.
Энэхүү галт тэрэг нь 4 сая орчим хүн амтай Жужоу хотод нийтийн тээврийн томоохон дэвшилт болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06