БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛ ИРГЭН ҮЙЛДВЭРИЙН ОСОЛД ӨРТӨН, АМИА АЛДСАН ТАЛААРХ НЭВТРҮҮЛЭГ СОЛОНГОСЫН JTBC NEWS-ЭЭР ЦАЦАГДЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/12/02

Тодруулбал, 11 сарын 8-ны өдөр 11.00 цагийн орчимд Гимже-си хотын Бэксан-мён хотын тусгай зориулалтын автомашин үйлдвэрлэгч компанийн 30 гаруй насны монгол ажилчин тоног төхөөрөмжийн хооронд гацсан осол болсон талаар бид мэдээлэлсэн билээ. Тус мэдээг үзэхийг хүсвэл дараах холбоосоор орно уу. https://www.facebook.com/Recme...

Тэгвэл 11-22-нд тухайн осол болсон талаар нэвтрүүлэг Солонгосын Jtbc news телевизээр цацагдсан тухайн нэвтрүүлгийг товчхон орчуулан хүргэж байна. 


[Сурвалжлагч] Канг Тэван /Монгол нэр Тайван/ 5 настайдаа Монголоос Солонгост цагаачилсан. Канг Тэван Солонгос хүн болж өссөн ч ямар ч бичиг баримтгүй “бүртгэлгүй цагаач хүүхэд” байжээ. Канг Тэван 32 настайдаа байнгын оршин суух зөвшөөрөл авахын өмнөхөн ажил дээрээ осолд орж амиа алджээ.

[Тайван ] Сайн уу. Би Монголоос ирсэн 32 настай Канг Тэван байна.

[Сурвалжлагч] Энэ залуу бол солонгос хүн. Солонгос хүн биш ч гарцаагүй солонгос хүн. 1997 онд ээжтэйгээ Солонгост иржээ. 5 настай цагаач хүүхэд бусад хүүхдүүдийн адил сургуульд явж, жинхэнэ нэр нь "Тайван" гэхээсээ илүү солонгосоор "Тэван" гэж өссөн юм. Тэрээр өөрийгөө цагаач гэдгээ хожим нь мэджээ.

[Тайван ] Би дунд сургуульд байхдаа найзтайгаа муудалцсан, манай найзын эцэг эх цагдаа дуудна гэж хэлсэн, манай ангийн багш цагдаа ирэхээр болбол Солонгосоос хөөгдөж болзошгүй гэж хэлж байсан. Тэр үед хууль бус цагаач гэдгээ мэдсэн. 

[Сурвалжлагч] Хууль зүйн яам 2021 онд тус улсаас сайн дураараа гарсан бичиг баримтгүй цагаачдад дахин нэвтрэх боломж олгох, оршин суух эрхийг олгохоор шийдвэрлэсэн. Тэрээр өнгөрсөн 6-н сард байнгын оршин суух эрхээ аван Жооллабук-догийн Гимже хотын тусгай зориулалтын автомашины компанид ажилд оржээ. Гэвч Тэрээр 8-ны өдөр туршилт хийж байсан тоног төхөөрөмжийн завсарт хавчуулагдан харамсалтайгаар нас барсан юм. Залуу цалингаа авангуут ээжтэйгээ машинаар зугаална гэсэн ганцхан хүслээ биелүүлээд хорвоог харамсалтайгаар орхижээ.

Тайвантай ижил нөхцөл байдалд байгаа 20 мянган бичиг баримтгүй цагаач хүүхэд байдаг гэсэн тооцоо байдаг байна.

Эх сурвалж: https://news.jtbc.co.kr/articl...

Орчуулсан: Э.Тунгалаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06