Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГОТОЙ ХОЛБООТОЙ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН

Э.ТУНГАЛАГ
2024/11/20

Монгол Улсын их хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашигласан эсэх асуудлаар шалгуулах ба худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд:

"Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан миний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээлэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуульд заасны дагуу мэдүүлэгт тусгагдаж, хөрөнгө орлоготой холбоотой аливаа мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил байдаг билээ.

Эрх зүйт улсын иргэний хувьд миний бие Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг ямагт хүндэтгэн сахидаг.

Гэтэл сүүлийн үед нэр бүхий сайтуудын редакц товлосон хүнээ нийгмээр үзэн ядуулах, жигшүүлэх, турхирах хандлагаар үнэн бодит мэдээллийг гуйвуулж, нийгэмд ташаа ойлголт өгөх, төөрөгдүүлэх башир арга ашиглан бусдын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна.

Үүгээр ч зогсохгүй үндэслэлгүй, нотолгоогүй хуурамч мэдээллийг гадаадын сайтад байршуулж, дотоодод зохион байгуулалттайгаар түгээж, нийгмийн сэтгэлзүйг өдөөн турхирч, манипуляц хийх оролдлого эртнээс өрнөж, үргэлжилсээр байгаа нь хувь хүний нэр төрд халдсаар ирлээ. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хууль бусаар зориуд саад учруулж байгаа оролдлого гэж үзэж байна.

Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангараг өргөсөн Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн хамаарал бүхий этгээдийн талаар бодит мэдээллийг олон түмэнд нээлттэй хүргэх, нийтийн албан тушаал эрхлэхдээ өөрт болон хамаарал бүхий этгээддээ албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал үүсгэсэн эсэх зэрэг асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаж байгааг мэдэгдье.

Eguur.mn зэрэг сайтад нийтлэгдсэн мэдээ нь бүгд худал хуурмаг бөгөөд энэ мэдээндээ залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна. Залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах болно." гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
“Урьхан” Б.Чинбатын даалгавраар гэмгүй иргэнийг шоронд хорьсон шүүгч Ч… 2026/08/31
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06